11D class

Сурагчдын шударга байдлын түвшинг тогтоожээ

00:30, 2012-04-25 .. Бичигдсэн: freetime .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сурагчдын шударга байдлын түвшинг тогтоожээ
Авлигатай тэмцэх газраас Хүүхдийн төлөө газартай хамтран хүүхдийн шударга байдлын түвшинд судалгаа явуулж, дүнг гаргажээ.

"Хүүхдийн шударга байдал-2012" судалгааны дүнгээс үзэхэд хүүхдийн шударга байдлын ерөнхий үнэлгээ өмнө нь хийж байсан судалгаатай харьцуулбал нэлээд буурсан үзүүлэлт гарсан байна. Бид хүүхдийн шударга байдлын талаар ярихаасаа өмнө өөрөөсөө энэ бүхнийг эхлэх нь зүйн хэрэг.

Та шударга иргэн мөн үү гэвэл юу гэж хариулахаа бодох нэгэн байхад, би шударга гээд ичих ч үгүй худлаа ярин улайрдаг улстөрчид цөөнгүй. Судалгаанд оролцсон хүүхдийн шударга байдлын түвшинг тодорхойлохдоо ёс зүй, зөв төлөвшил, хууль ягштал сахих, авлигыг үл тэвчих гэсэн дөрвөн бүлэг бүхий танин мэдэхүй, нөлөөлөл, зан үйлийн гэсэн гурван дэд үзүүлэлтээр үнэлжээ.

Өөрөөр хэлбэл, ёс суртахууны танин мэдэхүйн дэд үзүүлэлтийг илтгэх "Сурагчид гэрийн даалгавар хийхдээ интернэт болон бусад хүмүүсийн бичсэн зүйлийг хуулчихаад багшдаа би бичсэн гэж хэлэх нь буруу зүйл биш" гэдгийг хүлээн зөвшөөрөх хүүхдүүд өмнөхөөс нэмэгдсэн байна.

Түүнчлэн "Баян байх нь шударга байхаас илүү чухал зүйл", "Урт дараалалд хүлээж байснаас урдуур нь дайрч кинондоо хурдан орохыг хичээнэ", "Ангийн дарга болохын тулд ангийнхандаа бэлэг өгөх нь буруу зүйл биш" гэдэгтэй санал нийлэхгүй хүүхэд цөөрснийг судалгааны дүн харуулсан аж. Арга ч үгүй байх. "Дээрээ суудлаа олохгүй байхад доороо гүйдлээ олохгүй" гэдэг үг өнөөгийн нийгмийн аль ч давхаргад харагддаг. Хүүхдүүд ямар гэр бүлд өсч байгаагаас шалтгаалан ямар ёсзүй ухамсартай болох нь тодорхойлогдоно.

Ухаан сууж нэгийг бодох болсон өсвөр насны хүүхдүүдэд улстөрчдийн увайгүй байдал, луйварчдын паян булхайг тунгаах чадвар суусан байж таараа. Мөнгө, эрх мэдлийн төлөө хэний ч амийг золиослох тийм ёс суртахуунтай гэдгээ хойч үе, ирээдүйдээ хэрхэн харуулж байгаагаа эргээд нэг хар даа.

Сонгуулийн дуулианаар улстөрчид хэн нь хэн бэ, хэн нь хэнээсээ ухаантай вэ гэдгээ харуулах гэж эр хүний 13 мэхээ гаргадаг. Сонгуулийн дүн гарах мөчийг иргэд айдас түгшүүртэй хүлээх нь дамжиггүй. Шударга ёс гэдгийг өөрөөсөө хайж, дараа нь үр хүүхдэдээ өвлүүлэх эрхэм үүрэг хэдийнэ ирсэн гэдгийг энэ судалгаа харуулж байна.

Судалгааны авлигын талаар асуусан асуултад "Авлига авсан, хулгай хийсэн, хүн зодсон гэх мэт гэмт хэрэг үйлдсэн хүнийг би эрх бүхий байгууллагад нь хэлнэ", "Манай аав, ээж, ах, эгч төрийн байгууллагад ажилладаг. Тэд албан тушаалаа ашиглан баян болох нь буруу зүйл биш" гэж үздэг хүүхдүүдийн эзлэх хувь өмнөх оныхоос тэгтлээ буураагүй үзүүлэлт гарчээ.

Тэгвэл "авлига" гэдэг үгийн утга учрыг зөв ойлгуулах шаардлага гарч ирж байна. Авлига нь хэдийгээр албан хаагч албаны эрх ашгийг худалдах, тэрхүү эрх ашгийг нь хувийн ашиг сонирхлоор дарангуйлан худалдаж авч байгаа хүмүүсийн хоёр талын ажиллагаа. Гэсэн хэдий ч нөгөө талаар худалдагдахгүй байвал худалдаж урвуулан авах оролдлого үүсэхгүй.

Өөрөөр хэлбэл, "овоо босгохгүй бол түүн дээр шувуу суухгүй" гэсэн энгийн учир шалтгааны үүднээс эрх мэдэлтэнд голлож хамаардаг юм. Одоо л бид нийгэм, ирээдүй хойч үеэ энэ бусармаг үйлдлээс холдуулах цаг хэдийнэ болчихсон байгаа учраас иргэн та нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй болов уу.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 15-р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

sport
freetime
lesson
our photo
video
чөлөөт цаг
хошин шог
шүлэг

Сүүлийн бичлэгүүд

Монголын түүх 1
Хамгийн хурдан рубик шоо эвлүүлэгч
Хамгийн уян хуруу
ЭЕШ-ын бүртгэлд 43072 сурагч бүртгүүлжээ
хувцаслалтнд гаргадаг 14 алдаа
nba
Хоол идээд амаа арчихгүй гадаа гарснаас хомхой долоодоггүй
Согтуу нөхөр
Шалгалт /Онигоо/
Хүрлээ-ээждээ бичсэн захидал
chaminchuluun-eejiigee hairlaj yvaarai
Anand-tsetsgen erhi
маск-хилчин цэргүүд 1-р хэсэг
guys-сургууль минь баяртай
Сурагчдын шударга байдлын түвшинг тогтоожээ

Найзууд




:-)
 
xaax